Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур улс руу хуваарьт шууд нислэгээ өнөөдрөөс /2025.11.04/ амжилттай үйлдэж эхэллээ.
Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хот руу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапураар дамжиж цааш Зүүн Өмнөд Азийн Филипин, Малайз, Индонейз болон Австрали зэрэг улсууд руу дамжин нисэх боломж бүрдэж байгаа юм.
МИАТ ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай, мөн Сингапур улс руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ өргөжүүлсээр байна. Ирэх жилүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Австрали улс руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна