УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдрийн /2025.11.03/ хуралдаанаараа багш нарын цалингийн асуудал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт зэргийг хэлэлцсэн.
Хоёр намын бүлгийн хуралдааны дараа хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгсөн юм.
Харамсалтай нь УИХ дахь МАН-ын бүлгийн шинэхэн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийхдээ багш нарын цалинг нэмэгдүүлэх хугацааг бүтэн жилээр андуурсан байна. Тэрбээр 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн юм. Гэтэл бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэр нь боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 50 хувь, 11 сарын 1-нээс 75 хувьд хүргэх буюу 2 сая 800 мянган төгрөг болгох байжээ.
Улс даяараа анхаарч буй ийм чухал мэдээлэл дээр эрх баригч намын бүлгийн дарга алдаа гаргасан нь тоогүй.
Багш нарын зарим нь дээрх шийдвэрийг хүлээж авахгүй ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж байгаа гэх мэдээлэл ч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна