The MongolZ баг БНХАУ-ын Чэндү хотод зохион байгуулагдаж буй IEM Chengdu 2025 тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр /2025.11.03/ 15 цагаас хийж, Heroic багийн эсрэг тоглох юм.
Senzu-гүй The MongolZ хэрхэн тоглох бол зөвхөн монголчууд төдийгүй дэлхий даяар цахим тоглоом сонирхогчид сонирхон харж байна. Senzu-г "орлох" Controlez-ийн хэрхэн тоглох нь бүгдийн анхаарлын төвд байна.
Гэхдээ The MongolZ энэ удаагийн тоглолтод зөвхөн Senzu-гүй биш дасгалжуулагч MaaRaa-гүй оролцох юм байна. Цахим хуудастаа "Манай дасгалжуулагч хувийн шалтгааны улмаас эхний хоёр тоглолтыг өнжих юм." хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна