Ж.Мишээл Silk Way Star уралдааны долдугаар шатны тэмцээнд Казахын ардын хөгжмийн зохиолч Укили Ибрайн алдарт "Караторгай" дууг гайхалтай сайхан дуулж, шүүгч, үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

Казахын сонгодог бүтээлийг дуулахдаа монгол уртын дууны аялгуу оруулан яруу тансаг хоолой, нарийн мэдрэмжээр хүргэсэн Ж.Мишээлийн үзүүлбэрт 11 шүүгчийн 8 нь хамгийн өндөр буюу 12 оноо, 3 нь 10 оноо өгсөн юм. Ийнхүү 126 оноо авснаар Ж.Мишээл долдугаар шатны тэмцээнд түрүүллээ. Малайзын Язмин Азиз мөн түүнтэй ижил 126 оноо авсан юм.

Долдугаар шатны дараах нийлбэр дүнгээр Ж.Мишээл 816 оноогоор Silk Way Star уралдааныг дахин тэргүүлж эхэллээ.

Тэмцээний финалын шат 2025 оны 11 дүгээр сарын 22-нд болно. Ж.Мишээлдээ амжилт хүсье.
Сэтгэгдэл (21)