Матрынханд үнэхээр хэрэгтэй бол та бүхэн энэ сард карьераа маш хурдан ахиулж чадна. Урам зориг таныг амжилтад хөтлөх түлхүүр байх бөгөөд урьдчилсан нөхцөлийг бодож, төлөвлөгөөгөө гаргаарай. Ганц нэг ойлгомжгүй зүйл тохиолдож магадгүй, гэхдээ тодорхой үед зарим зүйл таны харах өнцгөөс өөр байвал алдаа гаргачихлаа гэж бодох хэрэггүй. Танд нэг биш удаа аз таарна, гэхдээ аз нь ур чадварыг үгүйсгэдэггүй, харин ч нөхөж өгдөг гэдгийг санаарай.
Хайр дурлалын тал дээр жижигхэн ч алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй. Ганц бие хүмүүсийн хувьд маш чухал үе байж болох бөгөөд хэр амжилттай байх нь өөрөөс тань хамаарна. Яарах нь нэг талаар танд саад болохын зэрэгцээ тусалж ч мэдэх хоёрдмол нөхцөл байдалтай байна. Шийдвэр гаргахдаа уян хатан, мэдрэмжтэй, нөхцөл байдлыг зөвөөр эргүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. Энэ үед заавал хурц тод байх гэж хичээлгүй, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ жижиг хүрээлэлд амьдралын сайхныг мэдрэн өнгөрүүлэх боломж ч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна