Нумынхан энэ сард шаргуу ажиллаж, гайхалтай үр дүнд хүрч чадна. Шууд хэлэхэд хэрэв юу ч хийхгүй байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Ажлын төлөвлөгөөний хувьд маш уян хатан үе байх тул нөхцөл байдалтай зохицон ажиллаж, хурдан шийдвэр гаргаж, эргэн тойрон дахь өчүүхэн өөрчлөлт бүрд нэн даруй хариу үйлдэл үзүүлэх шаардлага гарна. Алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй, учир нь эхэлсэн цэг рүүгээ буцахын тулд их цаг хугацаа, эрч хүч зарцуулах хэрэгтэй болно. Ирээдүйн амжилтдаа зориулж нөөц хуримтлуулахыг одод зөвлөж байна.
Хувийн харилцааны тал дээр туйлын идэвхтэй байх нь зөв. Таныг зөвхөн өөрийн чинь айдас, итгэлгүй байдал чинь л “хүлж” магадгүй бөгөөд тэдгээрийг даван туулахыг хичээх хэрэгтэй. Тусламж авах нь саад учруулахгүй ч гэлээ ихэнх ажлыг өөрөө хий, эс тэгвэл та өмнө байсан газартаа буцаж очиж мэднэ. Ганц бие хүмүүс харилцаах тогтоох хэн нэгэнтэй таарч болох ч жинхэнэ хосоо олох нь тийм ч амаргүй бололтой. Гэр бүлийн хосууд харилцаандаа тодорхой хэмжээ хязгаарыг баримтлах хэрэгтэй, эс тэгвэл ямар нэгэн ноцтой сонголт хийхээс өөр аргагүй байдалд орно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна