Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын өгсөн чиглэлийн дагуу Үндэсний дэд хорооны дарга нарын хурлыг өнөөдөр /2025.11.01/ зарлан хуралдуулжээ.
Хурлын эхэнд Б.Батбаатар сайд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад амжилттай ажиллаад буцсан гэдгийг онцлоод цаашид Үндэсний дэд хороодын ажлын үр дүнг хэлэлцэх хуралдааныг тогтмол зохион байгуулж, хариуцсан ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулсан байна.
Хурлаар Барилга байгууламжийн Дэд хорооноос боловсруулж буй ТЭЗҮ-ийн танилцуулгыг сонсжээ.
Мөн зарим Дэд хороо хариуцсан чиг үүргийн хүрээнд ажлын явц, хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллээ Үндэсний хорооны дарга Б.Батбаатарт танилцуулж, холбогдох асуудлаар үүрэг чиглэл авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна