Жинлүүрийнхэн энэ сард ажил ихтэй байх болно. Ажлын талбарт ноцтой асуудал гарахгүй ч та аль болох хурдан урагшлахыг хүсэж байгаа бол тодорхой нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Таны мэргэжлийн ур чадвар, анхааралтай байдал нь өөр онцын зүйл шаардахгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд тус болно. Хэрэв танд хэн нэгэн тухайн үйл явдалтай холбоотой шинэ хувилбар санал болговол шийдвэр гаргах гэж яаралгүй, эргэцүүлэн бодоорой. Заримдаа шинэ гэж хуучин мартагдсан зүйлийг нэрлэдгийг санаж хөдөлвөл заавал бусдын зөвлөгөөгүйгээр маш их амжилтанд хүрч чадах боломжтой.
Хайр дурлалын асуудал дээр шаардлагагүй тохиолдолд эрсдэл бүү үүсгээрэй. Хэрэв танд урам зориг дутвал найз нөхдөөсөө тусламж хүс. Өмнө ямар нэгэн шалтгаанаар “эвдэрсэн” харилцаагаа сэргээхэд тохиромжтой үе байна. Харин шинэ харилцаа танд төдийлөн ашиггүй байж мэдэх тул шийдвэр гаргахаасаа өмнө хэд хэдэн удаа эргэцүүлэхийг зөвлөе. Нөгөөтэйгүүр ашиглах эсэх нь таны хэрэг ч гэлээ энэ сар амар амгалан байх боломжийг олгож буйг анхаарахад гэмгүй. Магадгүй, гэнэтхэн маш сонирхолтой зүйл тохиолдох ч юм билүү, олон талаас бодож шийдвэр гаргаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна