Охиныхон энэ сард ивээн тэтгэгчдийнхээ хүчтэй дэмжлэгт найдах боломжтой. Энэ нь амжилтад хүрэхэд шууд бүрэн нөлөөлж чадахгүй ч ихэнх тохиолдолд томоохон дэмжлэг болж чадна. Хэрэв та өмнө нь бизнес эрхлэх талаар бодож байсан бол одоо тохиромжтой цаг нь иржээ. Харин нэгэнт өөрийн гэсэн бизнестэй бол итгэлтэйгээр урагшлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хэрэв зарим өөрчлөлтөөс эмээж байгаа бол, эсвэл яг одоо ийнхүү өөрчлөх нь зөв эсэхдээ эргэлзэж байгаа бол өөрийгөө албадах ёстой гэсэн үг биш гэдгийг санаарай. Харин эсрэгээр нь хандлагаа өөрчлөх нь энэ үе шатны том амжилт ч байж болно.
Хайр дурлалын асуудал амаргүй байх бөгөөд нөхцөл байдлын “дарамт”-ын улмаас та өөрчлөгдөж мэднэ. Өөрчлөлтийг эсэргүүцэх хэрэггүй, энэ нь цаашдаа танд хэрэг болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна