Мэлхийнхний хувьд энэ сар ерөнхийдөө сайн хэдий ч тогтворгүй байна. Та бүхэн юу хүсэж байгаа болон түүнээ хэрхэн авахаа бүрэн ойлгохгүй байж мэднэ. Ажлын талбарт энэ нь маш энгийнээр илэрнэ, танд өгсөн даалгаврыг гүйцэтгэх хэдий ч энэ нь ямар ч сэтгэл ханамж авчрахгүй. Нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд өөрийн үзэл бодлыг өөрчлөхийг оролдохыг зөвлөе. Энэ амаргүй байдал нь нэг талаас сонирхолтой, бас цаашид туршлага хуримтлуулахад хэрэгтэй байх болно.
Хувийн харилцааны талбарт өөрийн тань чадавхид тулгуурласан өргөн боломжууд өмнө чинь байна. Бусдаас илүү сайн бас ихийг хийж чадна гэж бүү бодоорой. Та мэдээж чадна, гэхдээ өөрийн зорилгодоо хүрэхэд ганцаараа биш гэдгийг сануулъя. Гэр бүлийн хүрээнд өөртөө итгэлгүй байгаа бол маргаанаас зайлсхий. Харин энэ хүрээллээс гадуур өөртөө итгэлтэй, зоримог байж чадна. Нөхцөл байдал таныг зогсоох магадлал багатай ч хэрэв бүх зүйл санаснаас чинь өөрөөр эргэж буруу мэт санагдвал эргэцүүлэн бодох цаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна