Хониныхонд энэ сард гэнэтийн аз тохиохгүй ч ерөнхийдөө бүх зүйл дажгүй байна. Ажлын талбарт ашиг мэдэгдэхүйц өсөх магадлалтай ч танаас өөрөөс чинь шалтгаалахгүй гэнэтийн үйл явдлаас болж лав ийм зүйл тохиолдохгүй. Харин ч та маш шаргуу хөдөлмөрлөсний тань зохих шагнал ирэх боломжтой. Энэ үед ажил хайвал тун таатай гэдгийг хэлье. Ямар нэгэн шалтгааны улмаас одоогоор өөрт тохиромжтой ажил эрхлэхгүй байгаа бол ийм боломжийг эрэлхийлээд үзэхэд гэмгүй.
Хувийн харилцааны тал дээр таны санааг ямар нэгэн зүйл зовоохгүй л болов уу. Харин ямар ч бодит шалтгаан үгүй байхад та өөрөө л зарим зүйлийг хэтрүүлэн бодож магадгүй. Ганц бие хониныхон энэ сард хүссэн бүхнээ хийж чадна. Хэрэв одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байвал юу ч өөрчлөгдөхгүй. Харин нөхцөл байдлыг өөрчлөхөд бэлэн байгаа бол боломжууд гарч ирэх нь дамжиггүй. Хамгийн гол нь өөрийн чадвартаа бүү эргэлз, утга учиртай зорилго, бодлого, зоригтой байх нь танд ашигтай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна