Үхрийнхэн энэ сард хүртэх ёстой боломжуудаа авна гэж тооцож болно. Гэвч өөрийн буруугаас үүдэн зарим таатай биш нөхцөл байдалтай тулгарч мэдэх юм. Нөхцөл байдлыг даван туулах гэж бүү оролд, өөрийгөө бодсоноос нь илүү чадвартай гэдгээ бусдад нотлох гэж бүү хичээ. Зүгээр л өөрийн ажлаа хий, тэгвэл хүмүүс аяндаа чам руу татагдах болно. Хувийн бизнес эрхэлдэг үхрийнхний хувьд таатай үе тохиож байна. Итгэлтэй холбоотноо анзаарахгүй өнгөрөөхгүйн тулд эргэн тойрноо анхааралтай ажиглахыг одод зөвлөж байна. Тогтвортой байдлын хувьд сайн үе тохиож байна, гэрээ байгуулах, төсөл хэрэгжүүлэх ч юм уу тодорхой баримт бичиг үзэглэх боломж олдвол ашиг үр өгөөж нь их байна.
Хайр сэтгэлийн асуудал дээр хэн нэгэн таны төлөвлөгөөнд саад учруулах нь юу л бол. Хамгийн гол асуудал бол та юу хүсэж буйгаа өөрөө мэдэх хэрэгтэй. Гэхдээ одод яарах хэрэггүй гэж зөвлөж байна, учир нь энэ нь сайхан боломжуудаар дүүрэн үе тул яарч, тохиромжгүй сонголт хийвэл харамсалтай. Гэр бүлийн хүрээнд бүх зүйл тодорхой, ойлгомжтой, амгалан байх бөгөөд та тайван байж болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна