Дэлхий дээр минут тутамд дөрвөн хүний нэг нь харваж байна гэсэн судалгаа бий. 2025 онд 7 сая гаруй хүн тархины харвалтын улмаас нас баржээ.
Монгол Улс тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд хоёрт, хөдөлмөрийн чадвар алдалтаар нэгд бүртгэгдсэн.
Харвалт үүсгэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсэд даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний хэм алдагдал, жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ зэрэг ордог. Эдгээрийг хувь хүн бүгдийг нь өөрөө хянах, арилгах боломжтой.
Тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг, минут алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой юм.
Тархины харвалтын шинж тэмдгийг таньж мэддэг байх нь насан туршийн хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлэх, амь насыг аврахад чухал ач холбогдолтой.
F.A.S.T. буюу Нүүрний нэг тал мурийх, гар суларч, өргөж чадахгүй болох, хэл яриа ээдрэх шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж шууд дуудахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Тархины эсийн үхжил секунд, минутаар хэмжигддэг тул хэн нэгэнд харвалтын шинжүүд илэрвэл цаг алдаж болохгүй. Таны мэдэж авсан дээрх мэдээлэл олон хүний амь аврахад туслах болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна