Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага тавьж, ажил хаяхаа мэдэгдээд байгаа.
Эрүүл мэндийн олон байгууллага энэхүү ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн юм.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ажил хаялтад оролцохгүйгээ мэдэгдэн мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн 3 талт хэлэлцээр албан ёсоор дүгнэгдээгүй, албан ёсны шийдвэр гараагүй нөхцөл байдалтай уялдуулан Эх барих, эмэгтэйчүүд, Хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний лавлагаа төв, улсын онцгой объект болохын хувьд Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтанд оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна