АНУ-ын Вашингтон хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын Түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) Гүйцэтгэх захирал Карлос Родригос-той хоёр дахь удаагийн уулзалтаа хийжээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжиж буй GEF-ийн төсөл, хөтөлбөрүүдийн ололт амжилт, тэргүүн туршлагыг бэхжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна.
GEF-ийн зүгээс Монгол Улсын байгаль орчны салбарт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийг дэмжин, сайд Б.Батбаатарын дэвшүүлсэн шинэ төсөл, санаачилгуудыг бодит хэрэгжилт болгон өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Мөн талууд байгаль орчны салбараар хязгаарлагдахгүй, салбар хоорондын зохицуулалт шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхдээ бүх шатны оролцогчдыг хамруулах нь тогтвортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх, нөлөөллийг өргөжүүлэх чухал алхам болохыг санал нэгтэйгээр тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг эрчимжүүлэх хүрээнд шийдвэр гаргалт, оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна