БНХАУ-ын Далянь хотод 10 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд болсон Спорт Өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл нийт 29 багц медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюун ухааны академи болон улсын чансааны шилдэг тамирчдаас бүрдсэн шигшээ баг 6–60 насны нийт 64 тамирчинтайгаар арван хоёр насны ангилалд “Ганцаарчилсан”, “Хос” болон “Баг”-ийн төрөлд өрсөлдсөн юм.
Ирэх 2026 оны зургадугаар сард зохион байгуулагдах Хятадын нээлттэй тэмцээнд манай багийг урьсан бөгөөд Азийн орнуудаас спорт өрөлт хамгийн хурдацтай хөгжиж байгаа улсыг Монгол гэж онцолсон байна.
Монголын спорт өрөлтийн шигшээ баг Хятад, Сингапур, Солонгос, Малайз зэрэг улсуудад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс нийт 119 багц медалийн эзэд болоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна