Багш нар ажил хаях үеэр цалин хөлс олгохгүй мэт мэдээлэл зарим газраар гараад байсан. Боловсролын сайд П.Наранбаяр багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр /2025.10.27/ олгохоор шийдвэрлэсэн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
П.Наранбаяр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой. Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна