Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 1тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа юм.
Сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой уг тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Малайз, БНСУ, Австрали, ОХУ зэрэг 16 улсын 677 хүүхэд зургаан насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа бөгөөд манай улсаас хамгийн олон 400 гаруй хүүхэд оролцож байна.Тэмцээн 9 өдөр үргэлжилж дүнгээ гаргана.




Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ "Шатрын их гүрнүүд ази тивд байдаг. Энэ утгаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн энтэй өрсөлдөөн гэж үздэг. Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үзэж байна. Ийм учраас шатрыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх, хүүхэд бүрийг оюуны спортоор хичээллэх боломж, нөхцөлийг үндэсний хэмжээнд бүрдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зорьж байна" гэж онцолжээ.
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчин Олон улсын шатрын холбооны дүрмээр шууд олон улсын цолтой болно. Мөн дараа жилийн тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна