Египет улсын Каир хотод 2025 оны аравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж буй пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр бидний бахархал болсон Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аваргын гурван алт, зургаан мөнгөн медальтай болж байна.
Тэмцээнд манай улсаас 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, залуу тамирчин Д.Жигмэд мөн өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна