Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн төгсөгч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням нар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Хүндэт доктор цол хүртлээ.


МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Биеийн тамирын боловсрол, Спортын хөгжил 2025” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр дээрх цолыг гардуулсан байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 7 оны 59 эрдэмтэн оролцож, спортын шинжлэх ухаан, боловсролын хөгжил, шинэ чиг хандлагын талаар чуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна