Багш нарын ажил хаялт төлөвлөсөн хугацаандаа болно гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгджээ.
Тухайлбал "Эрх баригч намын бүлэг хуралдаж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар бодлогын байр сууриа нэгтгэжээ. Харамсалтай нь дэвшүүлэн тавьж буй зорилтот цалин, тэтгэврийн өсөлт нь нийгмийн хүлээлт, гишүүдийн хэрэгцээ шаардлагаас хол зөрүүтэй байлаа.
Боловсролын салбарын ажил хаялт, Эрүүл мэндийн салбарын тэмцэл төлөвлөгдсөн хугацаандаа хуулийн хүрээнд зохион байгуулагдаж, бодитой үр дүнд хүртэл үргэлжилнэ." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна