Улсын Драмын эрдмийн театр "Анна Каренина” жүжгийн Кити Щербацкаягийн дүрд тоглох дараагийн жүжигчнээ танилцуулжээ.
Жүжигчин А.Номин-Эрдэнэ уян зөөлөн хэрнээ дотоод хүч, ухаарал, эмэгтэй хүний нандин сэтгэлийг илтгэх Китигийн дүрийг бүтээхээр болсон байна. Тэрбээр олон сайхан дүрээрээ ард түмний хайрыг татсан авьяаслаг жүжигчин С.Ариунбямбын охин юм. Түүний өвөө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Сүхээ.

А.Номин-Эрдэнэ их яруу найрагч Д.Нацагдоржийн гэргийн тухай "Пагмадулам" кинонд Пагмадуламын дүрийг бүтээсэн, өөр хэд хэдэн кинонд тоглосон, өсөж яваа залуу жүжигчин.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна