Цахим орчинд телеграмм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй “Т”-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр /2025.10.12/ баривчилжээ.

Дээрх этгээд нь фэйсбүүкд хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграммаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээд “Т” сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Уг хэргийг Мөрдөн байцаах албаны алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна