2025-2028 онд хэрэгжих “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө"-г танилцуулах уулзалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Уулзалтад УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцож байгаа юм.

Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин. Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг баталж, сүрьеэгийн тархалтыг эцэс болгох, 2035 он гэхэд нас баралтыг 2015 онтой харьцуулахад 95 хувь, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэх зорилтыг дэвшүүлсэн.
Манай улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хянах чиглэлээр 1994 оноос хойш нийт 7 удаагийн үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг үндэсний хэмжээнд мөрдөгдөх томоохон бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна..jpg)
Сүрьэетэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ.

Хүрэх үр дүн:
.jpg)
Иймд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг өгөх, эрүүл мэндийн салбарын бүх түвшинд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээг оновчтой байдлаар үзүүлэх талаар онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна