НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилгоор дэлхийн улс орнууд энэ өдөр нэгэн зорилго, уриан дор нэгддэг юм.
Энэ жилийн хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Санхүүжилтийг гамшгийн үед зарцуулахаас илүү даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлье”уриан дор тэмдэглэнэ.
Олон улсын өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс аймаг, нийслэлийн Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна