Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү Олимпоос медаль аваад баахан батламжтай л болсон талаараа өөрийн цахим хаягтаа бичжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулгын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг мялааж, Ховд бөхийн дэвжээ, Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл, Ховд аймгийн дэмжигчид "Ланд 300" автомашинаар бэлэг барьсан талаарх мэдээллийг тэрбээр өөрийн хаягтаа хуваалцаад "Хүний хөдөлмөрийг яасан сайхан үнэлдэг юм бэ.Хөвсгөлийн нутгийн зөвлөл маань ч нэг Батламж л өгсөн дөө. Олимпоос медаль аваад баахан л Батламжтай боллоо" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна