Чехийн домогт жүдоч Лукас Крпалекын тухай “Зөөлөн тулаанч” (The Gentle Fighter) кинонд продюсер хийж ажилласан, доктор Б.Пагва дараагийн уран бүтээлээ Монголын анхны олимпын аварга Найдангийн Түвшинбаярын амьдралаар хийхээр төлөвлөж байна.
Уг киноны найруулагчаар Чехийн нэрт найруулагч Адольф Зика ажиллах бөгөөд уг бүтээлд олон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix албан ёсоор хамтран ажиллахаар болжээ.
Төслийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ирж, зураг авалтын байршил, зохиол болон түүхэн судалгаа зэрэг урьдчилсан ажлыг эхлүүлэх бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын бахархалт түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна