Багш нарын цалинг нэмэх шаардлагад Боловсролын яамнаас хариу өгч, цаашид баталгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэж, ажил хаяхгүй байхыг уриалжээ.
Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, суулт зарласан бөгөөд аравдугаар сарын 15-ны өдрөөс ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны цалин нэмэх шаардлагын хариуд:
• Багшийн цалинг 2026 оны долдугаар сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна.
• 2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү ашиглана.
• 2025 оноос төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахад багш, эмч нарыг хамруулахгүй зэрэг хариуг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна