“УБТЗ” ХНН-т гурав дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзулын галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ажилласан гавьяаг үнэлж, "Онц хөдөлгөөнчин" тэмдгээр өнөөдөр /2025.10.08/ шагнажээ.
М.Оюунзул энэ оны хоёрдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний тоормос бариатай байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгджээ. Ингээд яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадсан байна. Мөн өнгөрсөн наймдугаар вагоны гар тоормосны суурь гагнаасаар хугарсан байсныг илрүүлж байсан аж.



Тун удахгүй хүүхэд асрах чөлөөгөө авах гэж буй залуу төмөр замчны нулимс дуслуулсан, сэтгэл хөдлөм агшны гэрэл зургийг УБТЗ ХНН цахим хуудастаа нийтэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна