Miss Asia Pacific International буюу Ази Номхон далайн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй, мисс Баасансүрэнгийн Будсүрэн өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
Б.Будсүрэн " Өнөөдөр титэм гардуулах, сүүлийн өдөр. Энэ мөч нэг мэдэхэд л ирчихлээ. Гурван хүүхдийн ээж энд олон орны үзэсгэлэнт охид бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн зогсож байгаа нь миний хувьд онцгой зүйл. Залуу охидтой өрсөлдөхөд заримдаа амар байгаагүй ч би нэг ч алхам хойшлоогүй. Энэ хугацаанд газар хөдлөлт, ханиад, халууралт гээд олон сорилттой нүүр тулсан ч би зогсолтгүй урагшилсан.
Надад итгэж, дэмжиж, халуун сэтгэлээ илгээсэн гэр бүл, ах эгч, найз нөхөд, хамтрагч байгууллагууд болон бүх сайхан сэтгэлт хүмүүстээ би чин сэтгэлээсээ баярлалаа.
Орой юу болохыг би мэдэхгүй, гэхдээ би аль хэдийн ялалт байгуулсан гэж мэдэрч байна. Яагаад гэвэл би хүүхдүүддээ болон нэг ч гэсэн хүнд үлгэр дууриал үзүүлж, өөрийгөө ялж, зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай зогсож чадлаа." гэсэн байна.
Б.Будсүрэн нь энэ жил манай улсад анх удаа зохиосон “Mrs Mongolia-2025" буюу гэр бүлтэй миссийн тэмцээний ялагч, гурван хүүхдийн ээж юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна