Йордан улсын Амман хотод энэ сарын 4-7-ны өдрүүдэд болсон хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Ган-Орхон шигшээ тоглолтод дэлхийд данстай, Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесийг хожсон нь энэ тэмцээний гол дуулиан болжээ.
Г.Ган-Орхон нь хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.
Монголоос хэйболын Азийн АШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна