Л.МӨНХБААТАР: УЛСТӨРЧИД ЗОДООНЫХОО ТАЛБАРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛГОЖ БОЛОХГҮЙ

Admin
5 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын шийдвэрээр гэнэт сайдын суудлаасаа "буух" болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хэвлэлд ярилцлага өгчээ. 

Түүний ярианаас зарим зүйлийг онцолвол: 

  • Хууль зүй, дотоод хэргийн яам, манай салбар хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгаа. Эрх зүйн шинэтгэлийн 10 жилийн хөтөлбөрийг боловсруулж дуусаад байна. Олон хууль тогтоомжуудыг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Оюутолгойтой холбоотой арбитрын хуралд оролцсж байгаа, ажлын хэсгийг би ахалсан, хурал Лондонд болоод дууссан, шийдвэр манай талд гарна гэдэгт итгэлтэй байна. Бүх харьяа агентлагуудад процессын дахин инженерчлэл хийж, шинэтгэх ажил хийгдэж байна. Стратегийн 16 ордтой холбоотой асуудлыг хуулийн дагуу олгосон эсэх асуудлаарх ажлын хэсгийг ахалж байгаа. Хуулийн дагуу олгосон бол дэмжээд явна, үгүй болно цуцална гэсэн байр суурьтай байгаа. Энэ нь зарим хүнд таалагдаагүй байж магадгүй.
  • Г.Занданшатар даргатай УИХ, Засгийн газар бүх түвшинд олон жил хамтран ажилласан. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаа шийдвэрийг би мэдээнээс үзсэн. Өглөө нь Г.Занданшатар дарга бид хоёр тааралдсан. Хууль зүйн байнгын хороо салбарын төсвийг дэмжлээ гэдгийг танилцуулсан. Маш сайн байна гээд гар бариад салсан. Танхимын гишүүнээ чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа миний тухай шийдвэр гаргаж байгаа бол надтай яриад хэлж болно, хэлэх ёстой гэж бодож байгаа. Энэ бол Мөнхбаатар Занданшатар гэж хоёр хүний харилцаа биш, төрийн харилцаа. Бид хувь хүнийхээ хувьд гэмгүй явж ирсэн хүмүүс. Эр улс гэдэг чинь эргээд уулзах нүүртэй, дахиад уулзах даваатай байх хэрэгтэй. Тийм учраас хувь хүнийхээ хувьд ч жаахан хударгагүй зүйл болчихов уу даа гэж харсан.
  • Мэдэгдэл нь ард түмэндээ хандаж байгаа гээд нэлээд ахадсан нэртэй юм болов уу гэж харсан. Агуулгыг нь харахаар нүүрсний хэргийг шалгуулах зорилгоор энэ томилгоог хийж байна гээд хэлчихэж байх шиг байна лээ. Хууль зү, дотоод хэргийн сайд болоод би хэрэг ярихгүй, бодлого ярина гэдэг зарчмаа хэлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ зарласан. Үүнийгээ би олон нийтэд ч, Ерөнхий сайдад ч,  хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудаад ч хэлсэн.  Энэ бол миний зарчмын байр суурь, хууль нь ч ийм юм. Миний энэ зарчмын хатуу байр суурь Ерөнхий сайд Г.Занданшатарын явуулах гэж буй улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна, тийм учраас намайг чөлөөлсөн юм байна гэж үзэж байгаа. Тэгж харагдаж байна, мэдэгдлийн агуулгаас. Ер нь мэдэгдлийг харахаар хэн нэгнийг буруутгах, тодорхой хэрэг шалгах гэсэн агуулгатай тийм мэдэгдэл хийж байх шиг байна лээ. Харамсалтай байна. 
  • Шударга ёсыг Ерөнхий сайд хүсэж байгаа бол хуулийн байгууллагуудын хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлж дэмжих юм бол шударга ёс тогтоно. Ер нь популизм бол шийдэл биш. Шийдэл бол хууль дээдлэх зарчим. Хэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон энэ зарчимыг баримталж ажиллах нь зүйтэй. Нүүрсний сонсголоор яригдсан баримт материалыг сонсголын дараа цагдаа, тагнуул, АТГ-т хувийг нь хүргүүлсэн юм билээ. Прокурор харьяалал тогтоогоод цагдаа, тагнуул дээр байгаа хэргийг АТГ нэгтгэн шалгах нь зүйтэй гэж үзээд шийдвэр гаргасан. Тэгэхээр цагдаагийн байгууллага шалгах эрх хэмжээ нь байхгүй болчихлоо гэсэн үг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шалгах эрх хэмжээ байхгүй гэж ойлгож болно.
  • Ер нь намын даргын өрсөлдөөнөөс болоод ужиграад явж байгаа асуудал байна. Улс төрчид улс төрийн зодооныхоо талбар, индрийг хуулийн байгууллага болгож болохгүй. Хуулийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, шударга ёсыг сахиулдаг үүргээ биелүүлж ажиллах ёстой. Шударга ёс гэдэг бол хүчтэй, сүртэй ярих биш, шударга ёс үнэн байвал зохино. Тийм учраас үнэнд хамгийн ойр тогтдог зүйл бол шударга ёс гэж би бодож байна. Улс төрчид хууль дээдлэх зарчмаа баримталж ажиллах шаардлагатай байна.   

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 58 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23