БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монгол Циркус Энтертаймент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээрээ “Хүрэл Арслан” цомын эзэд болсон байна.
Монголын циркийн шинэ үеийн төлөөлөл дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин дэлхийн тайзнаа амжилттай алхмаа хийж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөжээ.
Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг дэглээчид, хөгжмийн зохиолч, дизайнер, циркийн сургуулийн багш, хамт олны нэгдмэл ажиллагаа, сэтгэл зүрхээ зориулсан уйгагүй хөдөлмөр шингэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна