Д.ЖАВЗАНДОРЖ:БУДДИЗМ БОЛ ХАМГИЙН ШИНЖЛЭХ УХААНЧ ШАШИН ГЭЖ ЭЙНШТЕЙН ТЭРГҮҮТЭЙ ЭРДЭМТЭД ТОДОРХОЙЛСОН


Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй "Буддизм ба шинжлэх ухаан" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн
Тэргүүн их хамба, Хамба номун хан, Гэвш Лхаарамба Д. Жавзандоржийн хэлсэн үгийг нийтэлж байна.

БАГШ ГУРВАН ЭРДЭНЭД МӨРГӨЕ.

“Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Хутагт хувилгаад, Лам хуврагууд, Эрдэмтэн судлаачид, хүндэт зочид, сүсэгтэн олон та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Номын их хүрээ Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн “Бат цагаан” их цогчэн дуганд “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Шинжлэх ухааны олон улсын эрдэмтэн судлаач та бүхэндээ МБШТөв-Гандантэгчэнлин хийд, Монголын нийт лам хувраг, Бурханы шашинтнуудын нэрийн өмнөөс талархал дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Бурханы шашны сургаалын гол онцлог нь хүний оюун ухаан, сэтгэлийн нарийн шинж чанарыг шинжлэх ухаанч аргаар судалж, хүн өөрийгөө танин мэдэх, сэтгэлээ удирдах чадвар, бусдыг хайрлах, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг төгөлдөржүүлэхэд чиглэдэг. Орчин үеийн шинжлэх ухаан ч мөн адил туршилт, нотолгоонд суурилж, аливаа үзэгдлийн шалтгаан, үр дагаврыг илрүүлэхийг зорьдог. Иймээс буддизм ба шинжлэх ухаан нь хоёр өөр зам мөр мэт боловч хүний оюун ухаан, ухамсар, орчлонгийн зүй тогтлыг судлахдаа ижил төстэй аргууд байдаг.

Өнөөдөр бидний зохион байгуулж буй “Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэв бол зөвхөн гүн ухааны онол төдий бус, хүн төрөлхтний ирээдүйд чиглэсэн асар өргөн цар хүрээтэй сэдэв юм. Хүн төрөлхтөн техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн ачаар шинэ нээлтүүдийг хийж, амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал байгаа нь зөвхөн материаллаг хөгжил хангалтгүй болохыг харуулж байна.

Монгол оронд Бурханы сургаал 2000 гаруй жилийн тэртээгээс дэлгэрсэн уламжлалтай. Энэ уламжлалаа орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан, дэлхий дахинд таниулах нь бидний зүгээс хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж байна.
Энэ зорилгын хүрээнд МБШТөв – Гандантэгчэнлин хийд, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз хамтран “Буддизм ба Шинжлэх ухаан” хэмээх цуврал нэвтрүүлгийг бүтээж яваа нь Монгол төдийгүй дэлхийн олон улсад Буддизмын жинхэнэ мөн чанарыг ойлгуулахад чухал алхам болсон билээ.

Буддизм бол зөвхөн уншлага, засал ном төдий бус, харин өөрийн гүн ухаан, судалгаа, нотолгоогоор даян дэлхийд амар амгалан, хүн төрөлхтөнд аз жаргал авчрахуйц үнэ цэнтэй сургаал гэдгийг шинжлэх ухаанч байдлаар олон нийтэд таниулснаар хүн төрөлхтөнд тулгараад байгаа нийгмийн болон сэтгэл зүйн олон асуудлуудын шийдэх боломжтой юм.

Альберт Эйнштейн тэргүүтэй барууны нэрт эрдэмтэн, судлаачид Бурханы шашныг “Хамгийн шинжлэх ухаанч шашин” гэж тодорхойлсныг бидний энэхүү “Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал нотлон харуулахыг зорилоо.

Дээрхийн гэгээн XIV Далай багш 1980-аад оноос эхлэн дэлхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн судлаачидтай хамтран олон цуврал уулзалтыг зохион байгуулж, хүний оюун ухаан, ухамсар, бясалгалын нөлөөг шинжлэх ухааны арга барилтай холбосон нь үнэтэй туршлага болж байна. Энэхүү судалгааны үр дүнд олон жил бясалгал хийсэн лам хуврагуудын дунд судалгаа хийн тэдний тархины бүтцийн өөрчлөлт, анхаарал төвлөрөл, энэрэх сэтгэл, аз жаргалтай холбоотой хэсгүүдийн идэвхжил нь хүний оюун санаа, сэтгэлээ удирдах дадалд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг нотолжээ. Энэрэн нигүүлслийн бясалгал нь стрессийг бууруулах, дархлааг сайжруулах, сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд тусалдаг болох нь батлагдсан.

Шинжлэх ухааны судалгаа нь Бурханы шашны бясалгал, сэтгэлээ удирдах дадал, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх уламжлалтай нягт уялдаж, харилцан баяжиж буй нь онцгой ач холбогдолтой бөгөөд Энэ цаг үед нэн чухал болж буй дотоод сэтгэлийн хөгжил, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өөрсдийн оюун санаагаа удирдан жолоодох зэрэгт хичээх нь хүн өөрөө аз жаргалтай болохын зэрэгцээ нийгэмд ч эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс оюун санааны боловсролыг шинжлэх ухааны судалгаа, нотолгоотой уялдуулан хөгжүүлэх нь XXI зууны хүн төрөлхтний эрхэмлэх зорилтуудын нэг болох нь эргэлзээгүй.

Иймд өнөөдрийн хурал нь буддизм ба шинжлэх ухааны уялдаа холбоог бататган, хүн төрөлхтний сайн сайхан, энх тайван, амар амгаланд хамтын хувь нэмэр оруулах шинэ гарцыг эрэлхийлэх чухал алхам болно гэж итгэж байна.

Ирээдүйд Буддизм ба Шинжлэх ухааны хамтарсан судалгааг Монголын Бурханы Шашны тэргүүн, Оройн дээд, Очирдара Аравдугаар Богд гэгээн маань улам ихээр хөгжүүлэхэд бид хичээх болно.

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулж буй Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, дэмжлэг туслалцаа үзүүлсэн буяны садан, зохион байгуулахад оролцсон нийт хүмүүст МБШТөв–Гандантэгчэнлин хийдийн нийт лам хуврагууд, сүсэгтэн олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрдэмтэн судлаач та бүгдийн оюун, билиг хурц байж, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх үйл хэрэг тань арвидан дэлгэрэхийн өлзийтэй ерөөл өргөе!

Та бүхэнд баярлалаа.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн
Тэргүүн их хамба, Хамба номун хан,
Гэвш Лхаарамба Д. Жавзандорж

"Буддизм ба шинжлэх ухаан" олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт
2025.10.03


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 50 минутын өмнө
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 1 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА 2 цагийн өмнө
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… 2 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… 2 цагийн өмнө
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… 3 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 8 цагийн өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 9 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 9 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 23 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… Өчигдөр
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … Өчигдөр
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА Өчигдөр
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… Өчигдөр
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… Өчигдөр
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01