98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны киног шалгаруулжээ.
Тус кино Олон улсын кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртээд байгаа. Тухайлбал, уг киноны гол дүрд тоглосон Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр “Osaka Asian Film Festival-2025” наадмын "Азийн шилдэг жүжигчин" уран бүтээлчээр шалгарсан. Мөн Таллинны "Хар шөнө" Олон улсын кино наадмаас Шилдэг кино, Шилдэг зураач шагналууд, Удиний Алс дорнодын кино наадмаас Үзэгчдийн сэтгэлд нийцсэн кино зэрэг шагналыг хүртсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна