Холимог тулааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг түрүүлж, Дэлхийн аварга болж, бахдам амжилт үзүүллээ.
Б.Алтанчимэг аваргын төлөөх тулаанд Ангол улсын тамирчин Надир Виеираг хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолтоор буулган авсан юм.
Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны тамирчин болж буй Б.Алтанчимэг нь улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальтай.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна