Нумынханд энэ сар хэвийн л нэг урсан өнгөрөх хугацаа шиг санагдаж мэднэ. Ерөнхийдөө гаднаасаа тийм харагдаж мэдэх ч тодорхой мөчүүдийн нарийн ширийн зүйлсэд л бүх зүйл нуугдаж байдаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Ажлын талбарт та бүхнийг амжилт хүлээж байна. Гэхдээ зарим хүний хувьд нэг л удаа оролцоод өнгөрөх чухал төслийн талаар яригдаж байгаа бол зарим нь бизнесээ дараагийн шатанд гаргах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үзүүлж буй үйлчилгээнийхээ хүрээг тэлэх зэрэг зүйлсийг хийж мэднэ. Гол нь ямар ч үед тусламжийг үл тоомсорлож болохгүй. Энэ тохиолдолд туслалцаа үзүүлэх нь амлалт гэсэн үг биш тул болгоомжтой байхыг зөвлөе. Хууртах эрсдэл харьцангуй бага байгаа ч таагүй нөхцөл байдалд орох магадлал байна.
Хайр сэтгэлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг шаардлага гарч, чухал яриа өрнүүлэх асуудал үүсэж мэднэ. Таны буруу байх магадлалтай тул сайтар эргэцүүлж, эрүүл саруулаар сэтгэж, зөв гэж бодсон зүйлээ хийгээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна