Хилэнцийнхэн энэ сард эргэн тойрныхноосоо дарамт мэдрэх бололтой. Ажлын талбарт бүх зүйл таны бодож байснаас хол зөрүүтэй өрнөнө. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй, гэхдээ шаардлагатай газарт жолоогоо татах хэрэггүй. Бодит байдал дээр бүх зүйл тодорхой, ойлгомжтой байх хэдий ч та олж харахгүй байж мэдэх нь. Та хэрхэх ёстой нь шууд харагдана гэж хэлж болохгүй ч тодорхой дохио хандлага байна. Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх оролдлогоос зайлсхийж болох ч санал болгосон сайхан боломжоос татгалзахгүй байхыг од гараг зөвлөж байна.
Хайр сэтгэлийн тал дээр олон сонголт гарч ирнэ, гэхдээ шууд хэлэхэд аль нь ч танд тохирохгүй. Түүгээр ч тогтохгүй нөхцөл байдал таны эсрэг эргэх ч магадлалтай. Тайван байж, сэтгэл хөдлөлдөө захирагдахгүйг хичээгээрэй. Шинэ харилцаа эхлүүлэхэд тохиромжтой үе мөн ч дотно харилцаагаа дуусгахад таагүй цаг мөч тохиож байна. Чухал шийдвэр гаргахдаа үүнийг санаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна