Арслангийнханд энэ сард ноцтой асуудал тулгарах боловч заримыг нь төдийлөн ач холбогдолтой гэж өөрсдөө үзэхгүй бололтой. Хувийн бизнес эрхэлдэггүй бол бусдын өдөөн хатгалтаас зайлсхийхийг бодоорой.Харин өөрийн гэсэн бизнестэй хүмүүс итгэлтэйгээр урагшилж чадах ч өнгөрснөө эргэцүүлэхээ бүү март, туршлага маш чухал байх үе ирж байна. Туршлагатай, аль болох их мэдээлэлтэй байх нь таны амжилтын гол түлхүүр болно. Хувийн харилцааны хувьд төвөгтэй зүйлс тохиолдож мэдэх ч гэр бүлтэй арслангийнхны хувьд харьцангуй амжилттай үе байна. Бусдын яриаг таслах, саад учруулахаас зайлсхий, ярианы үеэр тааламжгүй байсан ч аль болох эелдэг байхыг хичээгээрэй. Биеэ барих нь зөв бөгөөд доромжлолоос болгоомжил. Энэ нь нэн ялангуяа олон нийтийн дунд биеэ авч явахад хамаатай. Гэр бүлийн хүрээнд ийм бэрхшээл гарах магадлал бага, хэрвээ зөрчил үүсвэл та буруутай байх болно, гэхдээ багахан хүч чармайлт гаргахад л уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь энэ сар таатай үе бөгөөд ялангуяа ганц бие хүмүүс нөхцөл байдлыг маш хурдан сайн тал руу эргүүлж чадахаар байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна