Үхрийнхний хувьд энэ сар маш ирээдүйтэй үе ч олон талын асуудлыг зохицуулах хэрэгтэй болно. Гэр бүлийн асуудалд илүү их анхаарал хандуулах шаардлага гарна, од гарагийн нөлөө ажил хэргийн талбарт ээлтэй буйг бүү мартаарай. Хэрэв та хувийн бизнестэй бол тууштай байж, нэг ч алхам бүү ухраарай, зарчимтай байх нь сайн үр дүнд хүргэнэ. Өөрийн гэсэн бизнесгүй үхрийнхэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, ямар нэгэн өдөөн хатгалга гарах магадлалтай байна. Хэрэв та өөртөө итгэлгүй байвал эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй, эс тэгвэл алдаж мэднэ.
Хайр сэтгэлийн асуудалд эрсдэлээс зайлсхийх нь дээр, болгоомжтой байх шаардлагатай үе. Санал нийлэхгүй байгаа бол маргах гэж бүү яар. Таны мэдээлэл дутуу, буруу бодож байж магадгүй гэдгээ анхаараарай. Тиймээс хостойгоо ярихдаа эв зүйг эрхэмлэж, цаг хугацаа, эрч хүчээ дэмий үрэхгүй байхыг хичээгээрэй. Хурцадмал байдал үүсгэснээс зөөлөн “тэврэх” нь заримдаа хамаагүй үр дүнтэй байдаг гэдгийг санаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна