БНХАУ-ын Чиндао хотод болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн Европын аваргын хүрэл медальт, Словакийн М.Физелийг 3 минут 1 секундэд хоёр вазаригаар ялж, алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Манай баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 6 медальтайгаар багийн дүнгээр Япон улсын дараа хоёрдугаар байрт жагсав.
Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Бахрейны хаант улсын тамирчин Чотчаев, зооны аваргын төлөө Солонгос улсын тамирчин, 2025 оны Парисын их дуулгын мөнгөн медальт, Ази тивийн аварга Ли Сон Ёобыг цэвэр ялсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна