БНСУ-ын Кванжу хотод болж буй пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд Итали улсын багийг сүүлийн харваа (Монгол 10:10, Итали 10:9)-д хожсон байна. Үүнээс өмнө тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн юм.
Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй бөгөөд өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна