БНСУ-ын Кванжу хотод энэ сарын 20-29-ний өдрүүдэд болж буй пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртлээ.
Тэд пара байт харвааны төрлөөр Дэлхийн аварга болсон анхны Монгол тамирчид болж байна. Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголоос өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.
Тэмцээнд 28 орны эрэгтэй 111, эмэгтэй 65, нийт 176 тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд анай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна