БНХАУ-ын Чиндао хотод болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд МУГТ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Франц улсын тамирчин Манон Декетерт ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Л.Энхрийлэн тус тэмцээнд Өмнөд Солонгос, Ардчилсан Солонгос, Словени улсын бөхчүүдийг ялж аваргын алтан медалийн төлөө шалгарсан юм. Хүнд бэртлийн дараах тэмцээндээ амжилттай оролцсон түүнээр бахархаж буй хүн олон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна