Казахстан улсын Алматы хотод болж буй Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс "Босоо ноён" клубын тамирчин WCM Идэрийн Цэлмүүн 12 хүртэлх насны охидын ангилалд Шатрын бодлого бодолтын Дэлхийн аварга цол хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Тэрбээр 30 онооноос 29 оноо цуглуулан Дэлхийн аварга болсон байна.
И.Цэлмүүн нь 2024 оны Бодлого бодолтын Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2025 оны Дэлхийн цом тэмцээний бодлого бодолтын аварга юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна