ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ & ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ


Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад  100 хонож байна. Эрх баригч намын даргын зодооноос илүү энэ Засгийн газар юу хийчихэв, цаашид тэднээс юуг шаардах вэ гэдэг нь чухал сэдэв гэж бодож байна.  

Засаг авсан 100 хоногт юу амжуулав гэдгээс илүү намын даргын сонгууль, элдэв хов, цуурхалд анхаарал хандуулж байгаа энэ үед бодит тоон мэдээлэлд үндэслэн хийсэн ажлыг нь нэг анзаарч харцгаая.

Төсөв, эдийн засгийн байдал тун хэцүү үед Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдохдоо мэргэжлийн хүний хувьд эдийн засгаа тогтворжуулна гэдэг амлалт өгсөн.

Данхар төрийн үрэлгэн зардлыг багасгаж, хэмнэлтийн тодотгол хийж, төр өөрөө бүсээ чангалах ёстой гэж эхний мэдэгдэлдээ онцолсон. Тэр үүнийгээ хийж чадав уу?  

Тоон үзүүлэлтүүд харъя. Нэн яаралтай тодотгол хийж, түүхэнд анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наядаар  хэмнэж чадсанаар ямар ч байсан эдийн засаг хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Гол нь цаашдаа ч тэдний тогтоосон жишгээр төр өөрөөсөө хэмнэ гэж олон нийт шаардах суурийг тавилаа.  

Татвар төлөгчдийн нуруун дээрх хамгийн том ачаа нь төр өөрөө болоод байгаа нь үнэн. Хэрэгтэй хэрэгггүй олон хороо, зөвлөлүүд давхардсан чиг үүргийг хэрэгжүүлж, ажил хэрэг нь уялдаа холбоогүй байсан нь нууц биш. Эрх мэдлээ булаацалдсан ч гэж хэлж болох ижил чиг үүрэг бүхий бүтцүүд, нэг хүний өлхөн хийчих ажлыг олуулаа хуваан гүйцэтгэж буй төрийн албан хаагчид... Төрд үнэнчээр зүтгэж буй албан хаагчдаа хайрлах ёстой ч нэг үеийг бодвол цалин нь өндөр болсон, боловсон хүчин нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ч иргэдэд хүрэх үр бүтээмж нь үзэгдэхгүй, тэр ч байтугай төрд итгэх олон нийтийн итгэл унасаар байгаад дүгнэлт хийж, эрс өөрчлөлт хийх цаг болсон. Засгийн газар хэл аман дундуур энэ ажлыг ямар ч байсан эхлүүлж, татвар төлөгчдийн нуруун дахь ачаанаас багахан ч болов хөнгөллөө. 29 хороо зөвлөлийг татан буулгаж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог 9 хувиар багасгахаар ажиллаж байна. Гэхдээ дарга голдуу сэтэртэй хүмүүсээс энэ цомхтголыг эхлүүлнэ гэсэн нь иргэдийн дэмжлэгийг авсан юм.

Оны эхний хагас буюу зургадугаар сард багтааж, хэрэгжээгүй хөтөлбөр арга хэмжээний санхүүжилтийг зогсоож, томилолт, эд хогшлын зардлыг хэмнэх зэргээр нэг удаагийн хэмнэж болох зардлыг зогсоолоо. Ганган ширээн дээр суулаа гээд ажил сайжирдаггүйг бүгд л мэдэх хойно, хэрэгтэй хэрэггүй тансаглалаас татгалзах энэ хандлагыг цаашид ч дагавал болоод явчихна.

Төрийн өмчит компаниудад чиглэсэн арга хэмжээний үр дүн эхнээсээ мэдрэгдэж байна. Ганц тоо дурдахад Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосны дүнд нүүрсний олборлолт, борлуулалт 1.6 дахин өслөө. Иргэдийг бухимдуулаад байсан нэг зүйл нь төгрөгийн ханш суларч, долларын үнэ хаданд гарсан явдал.  Нүүрсний борлуулалт ингэж өссөнөөр гадаад валютын нөөц нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд буюу 5.7 тэрбум ам.долларт хүрснээр төгрөгийн ханш тогтворжив.

Төрийн өмчит компаниудын захирлаасаа эхлээд бүх ажилчид нь тэнгэрт тулсан цалинтай атлаа зарим нь алдагдалтай ажилласаар өдийг хүрсэн. Дэндүү толгойг нь илсэн энэ байдалд цэг тавьж, цомхон үр ашигтай болгох ажлыг эхлүүлж, орон тоог 200-гаар цөөлж, бүтцийн давхардлыг арилгаснаар 11.5 тэрбумыг хэмнэв.

Засгийн газрын авч хэрэгжүүлсэн эдгээр алхмуудын үр дүнд инфляц тогтворжиж, он эхэлснээс хойш байнга алдагдалтай явж, аюулын харанга дэлдэж байсан төсөв 2025 оны наймдугаар сард анх удаа 52 тэрбумын ашигтай гарчээ. Цаашид ч эдийн засгийн өсөлтийг л Засгийн газраас шаардсаар байх нь иргэд бидний хийх ажил юм.

Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал бүхний анхаарлын төвд байгаа. Аль ч Засгийн газрыг иргэддээ баялгийг тэгш хуваарилах тал дээр юу хийснээр нь л олон нийт эцсийн дүнд үнэлнэ. Өмнөх Засгийн газар энэ тал дээр тодорхой санаачилгууд гаргаж урагшлуулж чадсан гэж олон хүн үнэлдэг. Харин энэ Засгийн газар юу хийв?  

Дуулиан болоод байсан Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авснаа Г.Занданшатарын Засгийн газар зарлаад байна. Төмөртэйн овооны цайрын ордыг үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсаар байгаа этгээдүүдийн үйлдлийг хуулийн дагуу шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсноо бас мэдэгдсэн. Цаашид ч олон ордын асуудал энэ мэтээр шийдэгдэж, иргэн бүрийн Үндэсний баялгийн сангаас авах үр өгөөж мэдэгдэхүйц болох байх гэж олон нийт хүлээж байна. 

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Улаанбурхан өвчний дэгдэлт өдөрт 600 хүрч, айдас төрүүлж байсан бол энэ тоо 3-4 болж, огцом буурсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Байгаль орчны асуудал бидэнд төдийгүй ирээдүй үе, үр хүүхдэд минь ч хамаатай хамгийн амин чухал зүйл. Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт тусгай хамгаалалттай 19 газрын хилийн заагийг тогтоолоо. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1.5 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбай хамгаалалтад хамрагдах болсон нь сайхан мэдээ.

Наадам амралтын үеэр дамнан намартай золгосон 100 хоногт ажил өрнүүлсэн Засгийн газрын бас нэг иргэдэд хүрсэн зүйл нь ирэх оны төсвийг олон нийтээр хэлэлцүүлсэн явдал байв. Анхны удаа учир иргэдийн  оролцоо санасан хэмжээнд нь байгаагүй ч цаашид сайн жишиг болохуйц ажлыг  эхлүүлж чадсан нь чухал бөгөөд энэ нь тогтмолжвол төсөв батлагдсан хойно уур бухимдал, шүүмжээ барьж ядан үгээ хэлдэг иргэдэд татварын мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулахыг хянах, саналаа нэмэрлэх боломж юм. Иргэдийн саналын дагуу эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх болсон нь сайн хэрэг. Төсөвт иргэдийн саналыг авч, нэн хэрэгцээт салбарт төсөв нэмсэн шигээ шаардлагагүй зүйлсийг хассан уу гэдэг дээр харин алдаа дутагдал харагдаж буйг нуумааргүй байна.

Цахимжилтын чиглэлд ч амжилттай ажиллаж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтөөс гадна энэ Засгийн газрын гол ололт гэж оны эцэст дүгнэгдэх биз ээ.

Зуу хоногтойгоо залгаж буй Засгийн газрыг одоо утаа, түгжрэл гээд толгой өвтгөм олон асуудлууд хүлээж байгаа бөгөөд өвлийг хэрхэн давж гарснаар тэдний цаашдын дүн тавигдана. Харж л байя даа.  

                                                                                 Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 56 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23