БНСУ-ын Кванжу хотод болж буй пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Манай тамирчид Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд энэ ням гаригт /2025.09.28/ нд Итали улсын багтай алтан медалийн төлөө цэц мэргэнээ сорино.
Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байгаа бөгөөд өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байсан юм.

Хорин найман орны нийт 176 тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж буй тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна