О.БИНДЭРЪЯА: THE MONGOLZ БАГИЙН ТУУЛСАН ЗАМ ТҮҮХИЙН ХУУДСАНД БИЧИГДЭХҮЙЦ ҮНЭ ЦЭНТЭЙ


The MongolZ баг Монгол бичгийн эсээ бичгийн уралдааныхаа дүнг гаргажээ. Тус уралдааны тэргүүн байрт шалгарсан 17 настай О.Биндэръяагийн бичсэн "Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй" эсээг The MongolZ цахим хуудсаас хуулбарлан нийтлэв. 

ХҮН ЯЛАГДАЖ БОЛОХ Ч ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ 

Амьдрал бол эцэс төгсгөлгүй тэмцэл. Заримдаа хүн бүх хүчээ шавхсан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, ялагдсан мэт санагддаг. Гэвч жинхэнэ ялалт нь өрсөлдөгчөө дийлэхэд бус, харин уналтын дараа дахин босоход оршдог. Хүн бие махбодоороо мохож болох ч зориг, сэтгэлээрээ ялагдашгүй.

Би багадаа түүх гэдэг зүйлийг сонирхдоггүй, бүр мэддэг ч үгүй байсан. Түүх гээд ярих бүрд надад нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг дахин сөхөх ямар хэрэгтэй юм бол гэж бодогддог байв. Надад ирээдүй л илүү чухал санагдаж, өнгөрсөн бол ард хоцорсон хоосон үүл мэт санагддаг байсан гэвч нэгэн өдөр гэр бүлээрээ аялалд явах үед бүх зүйл өөрчлөгдсөн юм. Бид Хэнтийн уулсын бэлд очиж, Чингис хааны өлгий нутагтай танилцахаар болсон. Тэнд ахмад хөтөч маань «энэ газар дэлхий дахиныг өөрчилсөн их түүхийн эхлэл » гэж намуун дуугаар өгүүлэв. Түүний ярианд Чингис хааны бага насны зовлон, түүний туулсан бэрхшээл, эцэст дэлхийн талыг эзэлсэн их үйл хэрэг гүн гүнзгий цуурайтлаа тодорч байлаа. Би тэр мөчид нэгэнт өнгөрсөн мэт санагдаж байсан зүйл үнэндээ өнөөдрийн бидэнд итгэл, зориг, бахархал хайрладаг амьд хүч гэдгийг ухаарсан. Түүх гэдэг хуучирсан зүйл биш, харин өнөөдөр биднийг чиглүүлж, маргаашийг гэрэлтүүлдэг замнал юм байна гэдгийг тэнд л ойлгосон. Ингэж л би түүх судлаач болох мөрөөдлөө эргэлт буцалтгүйгээр сонгосон.

Түүхийн үнэ цэнэ зөвхөн хэдэн зууны өмнөх үйл явдлаар хязгаарлагдахгүй, өнөө цагийн амьдралд ч тод харагддаг. Энэ утгаараа Mongolz багийн амжилт бол миний харж буй түүхийн нэгэн тод жишээ. Тэд өдөр бүрийн олон цагийн уйгагүй бэлтгэл, унтах, нойроо хасан хийсэн тоглолтууд, ялагдлын дараах, гашуун мэдрэмж энэ бүхнийг тэсэж байж өнөөдрийн нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж жижиг улсын хөвгүүд ч хүсэл зоригийн хүчээр дэлхийд гарах боломжтойг харуулсан. Тэдний туулсан зам түүхийн хуудсанд бичигдэхүйц үнэ цэнтэй бөгөөд ирээдүйд би түүхийн судалгаандаа, илтгэлүүддээ энэ бахархалт аяллыг заавал өгүүлэх болно гэж итгэдэг. Учир нь тэдний ялалт бол зөвхөн нэг багийн ялалт биш, харин монголын залуусын мөрөөдлийн ялалт юм.

Өөрийн амьдралдаа би ч бас ялалт, ялагдлын дунд алхаж явна. Би хичээлдээ үргэлж шилдэг байхыг хичээдэг, шөнө орой хүртэл сууж судалдаг, заримдаа гуравхан цаг унтдаг ч гэсэн ялагдалтай нүүр тулдаг. Тэр мөчид би өөрийгөө жижигхэн нуурын том загас мэтээр төсөөлдөг. Гэвч MongolZ-ийн түүх миний чихэнд “ Чи ч бас далайд хөвж чадна” гэж хэлдэг шиг санагддаг. Тэд надад урагшлах итгэл ялагдлаа даван туулах зориг өгдөг. Энэ бол “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” гэх үгийн жинхэнэ нотолгоо юм.

Иймээс миний мөрөөдөл болох түүх судлаач мэргэжил бол зөвхөн өнгөрсөн үеийг тайлбарлах биш, харин өнөө цагийн бахархал, тэмцлийн түүхийг ч мөн ирээдүй хойчдоо дамжуулах зорилготой. Би хүсэл мөрөөдлөөрөө түүхийг үргэлжлүүлэн бичиж, монголын нэрийг дэлхийд дурсгасан баатруудын нэгхэн хэсгийг залууст хүргэхийг хүсдэг. Учир нь түүх гэдэг бол зүрх сэтгэлтэй тэмцэж чадсан хүмүүсийн бүтээсэн хамгийн агуу өв билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 45 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23