Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг өнөөдөр /2025.08.20/ 10-17 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар зарласнаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулжээ.
Улаанбаатар хотод их хэмжээний хур тунадас орж, цаг агаарын онц байдал үүсэх талаар анхааруулга гаргасантай холбогдуулан тус арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр болгон хойшлуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна