Торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг 3 сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ингэхдээ зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх заалтад заасанчлан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх, хууль захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна гэж заасан байдаг. Тэгвэл хуульд заасны дагуу 10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хассан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна